Skip to content

12 Усан үзмийн мод гандан, инжрийн мод хатжээ.Анарын мод, далдуу мод, алимын мод болон талбайн бүх модод хувхайран хатав.Хүний хөвгүүдээс баяр баясгалан алга болов.

ИОЕЛ 1:12

 “Би та нарыг гангийн салхи, хөгцөөр цохисон.Та нарын олон цэцэрлэг, усан үзмийн талбайнуудыг,инжрийн ба чидун моддыг төөлүүр хорхой цөлмөж байсан.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

АМОС4:9

19 Агуулахад өнөөг хүртэл үр байна уу? Өнөөг хүртэл усан үзэм, инжрийн мод, анар, чидун моддыг оролцуулан үр жимс төрүүлээгүй боловч энэ өдрөөс Би та нарыг ерөөнө” гэв.

ХАГГАИ 2:19

 Тэнгэрийн бүх эрхэс устаж,тэнгэрүүд ч хуйлмал ном мэт хуйлагдах болно.Тэдний бүх эрхэс усан үзмийн ороонгын навч,инжрийн модны инжир хатан унадаг шиг унана.

ИСАИА 34:4

 13 “Би тэднийг заавал булаан авах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм,инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна.Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн» гэж хэл”. ’

ИЕРЕМИА 8:13